АСЕМ-ын гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлжээ
2016-7-15

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын талаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг нээж үг хэлсэн юм.   Францын үндэсний баярын өдөр долдугаар сарын 14-нд аймшигт террорист үйл явдал болсон. Үүнтэй холбогдуулан хурлыг зохион байгуулж байгаа орны хувьд францын ард түмэн, Франц улсад гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн энэ хуралд оролцож байгаа төр, засгийн  тэргүүн нар Францад болсон үйл явдалтай холбогдуулан 1 минут эмгэнэл илэрхийллээ.

 

Хурлыг нээж ЕХ, Словак зэрэг АСЕМ-ын зохицуулагч орнууд нээлтийн үг хэлсэн.  АСЕМ-д оролцогч байгууллагуудын төлөөлөлөгчид салбар уулзалтуудын талаар мэдээлэл хийлээ. Ази, Европын парламентын түншлэлийн талаар УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв.  Хурлыг нээж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ үг хэлжээ. Мөн Европын холбооны төлөөлөгчид үг хэлж байна. Сүүлийн 20 жилд АСЕМ-ын хийж гүйцэтгэсэн үүргийг үг хэлсэн хүмүүс өндөр үнэлж байна. Мөн Ирээдүйн 10 жилээ тодорхойлж байгаа аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин