АСЕМ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
2016-07-15

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Нэгдсэн хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр тус тус явагдаж байна.

 

“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм.

Нэгдсэн хуралдааны дараагаар төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зургаа татуулна. Үдээс хойш Чингисийн хүрээ цогцолборт очиж, "Нүүдэлчдийн баяр наадам" үзэж сонирхоно.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин