Олландыг заналхийлжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Францын Ницце хотноо болсон халдлагыг захиалсан гэдгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж, халдлага үргэлжлэхийг сануулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус бүлэглэл твиттер хуудастаа “Халдлага үргэлжилж, олон мянган францчууд амиа алдах болно. Бид удахгүй Парисын халдлагыг давтах болно” гэж жиргэжээ. Мөн тус бүлэглэл Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын хоолойг нь боож буй шог зургийг твиттертээ нийтлээд “Чи удахгүй бидний гарт амиа алдах болно” гэсэн байна.
Олланд хэт даврагчдын эсрэг хийх тэмцлээ үргэжлүүлэхээ мэдэгдсэн билээ.
Гэхдээ Францын албаныхан Ницце хотын халдлагыг тус бүлэглэл захиалсан гэх баримтыг хараахан олоогүй байгаа талаараа сэтгүүлчдэд дуулгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ