Олон улсын хэвлэлүүд “АСЕМ”-ийг хэрхэн мэдээлэв
2016-07-16

“АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг сонирхуулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Синьхуа”: Маргаантай арлын асуудлаар ярилцав

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “АСЕМ”-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд  Ван И нар Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фуктэй уулзсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Удирдагчид сүүлийн үед олон улсын анхаарлыг татаад буй  Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар ярилцаж, байр солилцжээ. “АСЕМ”-ийн уулзалтын өмнө БНХАУ маргаантай бүсэд цэргийн сургуулилт хийх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийг Вьетнамын Засгийн газар эсэргүүцэж, олон улсын арбитрийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс БНХАУ-ыг зөвшөөрөлгүйгээр цэргийн сургуулилт хийхийг хориглосон боловч Бээжин уг шийдвэрийг биелүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн.

 

“АСЕМ”-ийн уулзалтаар Ли Көцян “Маргаантай бүс нутгийн асуудлаар гуравдагч талын шийдвэрийг сонсохгүй” гэдгээ илэрхийллээ. Хоёр улс маргаантай бүс нутгийг эзэмших асуудлаас болж олон жилийн өмнөөс маргалдах болсон. Японы “NHK” агентлаг Улаанбаатар хотноо болж буй АСЕМ-ийн уулзалтаар БНХАУ болон Вьетнамын удирдлагууд уулзсан нь Азийн сөрөг уур амьсгалыг өөрчлөх томоохон алхам боллоо” гэж мэдээлжээ.

 

“АСЕМ”-ийн уулзалтыг зохион байгуулахыг хүсчээ

 

Улаанбаатар хотноо болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Индонезийн Дэд Ерөнхийлөгч АСЕМ-ийн уулзалтын зохион байгуулахыг хүсчээ. Энэ талаар “www.mullenlowe.com” мэдээллээ.

 

Улаанбаатар хотноо болж буй “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Индонезийн Дэд Ерөнхийлөгч Мухаммед Юсуф Калла ирэх аравдугаар сард зохион байгуулагдах “АСЕМ”-ийн залуучуудын чуулга уулзалт блолон ирэх онд зохион байгуулагдах “АСЕМ”-ийн Тээврийн сайд нарын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг гишүүн орнуудад тавьжээ.

 

Тэрбээр Жакарта хот эдгээр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах туйлын хүсэлтэй байна. “АСЕМ”-ийн гишүүн орнууд бидэнд итгэл хүлээлгэнэ хэмээн найдаж сууна” гэж мэдэгдсэн байна.

 

Эдийн засгийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах санал гаргажээ

 

Эдийн засгийн сайд нарын уулзалтыг дахин зохион байгуулах саналыг Ерөнхийлөгч Пак Ын Хэ гаргажээ. Энэ талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ Улаанбаатар хотноо үргэлжиж буй “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сөүл хотноо “АСЕМ”-ийн Эдийн засгийн сайд нарын чуулга уулзалтын зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

“АСЕМ”-ийн Эдийн засгийн сайд нарын чуулга уулзалт 2003 онд БНХАУ-д зохион байгуулагдсан юм.

 

“13 жил зохион байгуулагадаагүй уг уулзалтыг дахин зохион байгуулах нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн занахийлэл, салан тусгаарлах үзэл, терроризмыг зогсоох үйл явцад эерэгээр нөлөөлөх болно” хэмээн Ерөнхийлөгч онцолжээ.

 

“АСЕМ”-ийн уулзалт аюулгүй болж дуусаасай

 

Дональд Тускийн мэдээлэл “www.polskatimes.pl”  сайтад нийтлэгджээ.

 

Европын холбооны зөвлөлийн дарга Дональд Туск “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Тэрбээр уулзалтын эхэнд Францын Ницце хотноо террорист халдлага гарсанд харамсч буйгаа илэрхийлжээ.

 

Туск “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Хурлын эхнээс л олон орны төлөөлөгчид уй гашууд автлаа. Би Улаанбаатар хотноо болсон уулзалтын үеэр заавал терроризмын асуудлаар ярилцаж, олон улсын байр суурийг сонсох болно. Үнэхээр харамсалтай байгаа хэдий ч Ницце хотноо болсон халдлагаар амиа алдагсдын гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.

 

Тэрбээр мөн “АСЕМ”-ийн уулзалт аюулгүй болж өнгөрөөсэй хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Мөн тэрбээр өөрийн твиттер хуудастаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэргэд зогсч буй зургаа нийтлээд “Уулзалтын эхэнд олон улсын төлөөлөгчид халдлагаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүллээ” хэмээн  жиргэжээ.

 

Тунис гаралтай эр халдлага үйлджээ

 

“АСЕМ”-ийн уулзалттай зэрэгцэн Францын Ницце хотноо халдлага гарчээ. Энэ талаар “www.euronews.com” сайт мэдээллээ.

 

Улаанбаатар хотноо болж буй “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн Францын Ницце хотноо террорист халдлага болж, 84 хүн амиа алджээ. “АСЕМ”-ийн уулзалтад оролцож буй олон орны төлөөлөгчид эхнээсээ халдагаар амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Уг уулзалтад Францыг төлөлөөн Гадаад хэргийн сайд оролцож буй юм.

 

Сайд хэвлэлийнхэнд “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Уг халдлагын улмаас төлөөлөгчдийн ярилцах сэдэв хүртэл өөрчлөгдлөө. Бид терроризмыг таслан зогсоохоор ярилцаж байна Олон улс шийдвэртэй алхам хийнэ хэмээн найдаж сууна” гэж хэллээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ницце хотын халдлагын дараа орон даяар тогтоосон онц байдлаа гурван сараар сунгах шийдвэрийг гаргасан байна.

 

Ницце хотноо халдлага үйлдсэн этгээдийн биеийн байцаалтыг цагдаагийнхан олжээ. Халдагч этгээд Тунис гаралтай Францын иргэн байсан гэнэ. Түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

 

Камбож улсад 600 саяын тусламж үзүүллээ

 

Камбож улсад 600 саяын тусламж үзүүллээ. Энэ талаар “www.hultonarchive.com”  мэдээллээ.

 

Ази-Европын 11 дэх удаагийн “АСЕМ”-ийн уулзалтын үеэр олон жил яригдсан Камбож улсад үзүүлэх Бээжингийн тусламж эцэслэн шийдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Олон жилийн өмнөө Бээжин, Камбож улсад 600 сая ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл уг асуудал гацаад байсан юм.

 

Улаанбаатар хотноо үргэлжиж буй “АСЕМ”-ийн уулзалтаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Камбожийн Ерөнхий сайд Хун Сентэй уулзаж, гацаад буй тусламжийн талаар хэлэлцсэн байна.

 

Уулзалтын төгсгөлд Бээжин, Камбож улсад 600 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна.

 

Уг тусламжаар Камбож цахилгаан эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон талаар Хун Сен мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин