Монгол-Оросын хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа
2016-07-16

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Эрхэм хүндэт Засгийн газрын даргыг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэнд ирсэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийллээ.

 

ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ. 

 

Хоёр улс "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв. Мөн Засгийн газрын тэргүүн нар Монгол-Оросын харилцан ашигтай, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tsahilgaan stants uuriinhuu gazar nutag deer barih gesen chini eserguutseed bgaa ivaanuudtai yugaa hamtardag yum be...iim haritsaa bj boloh uu? Novshnuud
2016-07-16