АСЕМ-ын наадамчид
2016-07-16

Гэрэл зургуудыг MPA.mn

 

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчид Чингисийн хүрээ цогцолборт наадамлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж хэлсэн үгэндээ:

 

-Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд аугаа түүхээрээ бахархдаг. Олон зууны турш бүтээж хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил, дэвшлийн нууц ч Монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол, бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэнд толилуулж байна.

 

Монгол бол найрсаг нээлттэй улс. Ази Европ тивийг уулзуулж оршдог орон. Манай улсыг зорьж ирсэн, байнга Монголыг дэмжин хамтран ажиллаж байдаг орон бүрийн төр засгийн тэргүүн, эрхэм дээд зочид, сайд, албаны хүмүүс нийт хатагтай ноёдод Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

 

Бүтэн жил хүн бүр хүлээдэг манай Үндэсний их баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Монгол наадмын их ёслол хүндэтгэл, давтагдашгүй сайхныг бид Та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Эрхэм хүндэт зочид гийчид Та бүхэн ч энэ бүхнийг нэг дороос харж сэтгэлийн таашаал авах азтай хүмүүс юм.

 

Монголчууд үндэсний баяр наадмаараа их сүлд тугаа залж, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морьдоо уралдуулж, цэц мэргээ сорьж, соёл түүхээ тольдож, үгийн сайхныг хэлэлцдэг уламжлалтай. Ази Европ тивийн дээд хэмжээний ээлжит уулзалт ч, ASEM-ын түүхэн ой ч бидний энэхүү бахархалт уламжлалтай яв цав зохицож байна.

 

Ингээд ASEM-ын 20 жилийн тэгш ой, Ази Европын дээд хэмжээний уулзалт, төр засгийн тэргүүн нар, эрхэм зочдод зориулсан Монгол үндэсний наадам нээснийг мэдэгдье. Ази Европ тив, улмаар даян дэлхий амгалан, найрсаг оршиг ээ гэсэн юм.

 

Тэд Нүүдэлчдийн баяр наадмыг үзэж, монголын соёл урлаг, ахуй амьдралтай танилцсан юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ta:
Narl songoo bizdee? Ard n bitgii gonshigno
2016-07-16
т:
SHINE ERUNHII SAID NAMAR UIH SHINE CHUULGANAAR TOMILOGDOH BAISAN YUMDAA. YAG ENE UED SAIHANBILEG BAIVAL ZUV BOLOH BAILAA..
2016-07-16
llo:
erdenebat helgui hun amitantai yum yarihgui hetsuu bh shig bnaa orchuulagch hajuud ni daguulahgut yaj bgaa yum be uls ornii ner hund shuu dee
2016-07-16