Нүүдэлчдийн наадам
2016-07-16

Гэрэл зургуудыг MPA.mn

 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож байгаа 51 орны төр, засгийн тэргүүн, төлөөлөгчид Чингисийн хүрээ цогцолборт  “Нүүдэлчдийн баяр наадам” сонирхов.

 

Наадмын үеэр бөхийн барилдаан, нум сум, хөөмий, монгол бүжиг толилуулсан юм. Бөхийн барилдаан улсын арслан Д.Ганхуяг түрүүллээ.   АСЕМ-ын зочид төлөөлөгчид монгол ахуй, соёл урлаг, нүүдэлчдын баяр наадмыг шимтэн үзэж, танилцав. Баяр наадмыг хааж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

 

-Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, хүндэт зочдод болон ASEM-ын 20 жилийн ойд зориулсан Монгол наадам манай үндэсний ёс жаягын дагуу өрнөөд ийнхүү өндөрлөж байна.

 

Монголын сайхан орон, сайхан уламжлал, нүүдлийн соёлын дээжисийг шингээсэн Монгол наадмын хүндэтгэл, ёслол, агуулга, өгүүлэмж бүрээс Та бүхэн Монголыг таних мэдлэг дурсамжаа зузаатгасан гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Манай сайхан оронд Та бүхнийг дахин тухтай саатан морилохын ерөөл өргөж, энэ удаагийн наадмыг жаргаая. Манай оронд ирсэн зочин бүрийн сэтгэл өөдрөг, дурсамж дүүрэн байг ээ хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин