Турк дахь монголчуудын анхааралд
2016-07-16

 

Бүгд Найрамдах Турк Улсад Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 16-ны үүрээр цэргийн эргэлт хийх оролдого гарч дотоодын нөхцөл байдал тайван бус байна. Үүнтэй холбогдуулан нөхцөл байдал тогтворжтол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг тус улсад оршин суугаа монгол иргэддээ анхааруулж байна. 


Яаралтай асуудлаар Анкарад суугаа Элчин сайдын яамны +0312 492 1027, +90538 730 4413, Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын +90553 586 9503 дугаарын утсаар холбогдоно уу.

Shuud.mn
Сонин хачин