Цэргийнхэн төрийн эргэлт хийжээ
2016-07-16

Туркийн нийслэл Анкара хотноо цэргийнхэн төрийн эргэлт хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Цэргийнхэн Засгийн эрхийг авсан болохоо төрийн мэдлийн “TRT” агентлагаар дамжуулан эрх баригчдаа мэдэгджээ.

 

“Төрийн энхтайван” гэх цэргийн зөвлөл төрийн эргэлт хийсэн аж.

 

Тус улсын Ерөнхийлөгч Эрдагон төрийн эргэлт хийсэн цэргүүдийг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдэж “Цэргийнхэн төрийн эргэлт хийж чадахгүй” гэж хэллээ.

 

Цэргүүд Анкара болон Истанбул хотын зарим хэсэгт хяналтаа тогтоосон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин