Туркийн цэргүүд төрийн эргэлт хийлээ
2016-07-16

Цэргийнхэн төрийн эргэлт хийжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

“Төрийн энхтайван” гэх цэргийн зөвлөл өчигдөр орон нутгийн цагаар 23.00 цагийн орчимд төрийн эргэлт хийсэн тухайгаа төрийн мэдлийн “TRT” сувгаар дамжуулан мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийн дараа цэргүүд нийслэл Анкара болон Истанбул хотын зарим хэсгийг хяналтадаа тогтоосон талаар орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллийг иш татан “TASS” агентлаг мэдээлэв. Цэргүүд эрх баригчдаа шүүмжлэн “ард түмнийнхээ аюулгүй байдлын хангаж чадахгүй байна” хэмээн буруутгасан аж.

 

Анкара хотноо эмх замбараагүй байдал үүссний улмаас Ерөнхийлөгч Эрдоган утсаараа дамжуулан ард түмнээ эв найрамдалтай байхыг уриалан, Босогчид хуулийн дагуу шийтгэлээ хүлээх болно. Тэд өнөөдөр хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хэд дахин хүлээх болно. Би амлаж байна. Тэднийг ард түмнийхээ өмнө шийтгэнэ” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамтаар Даламан хотноо амарч байсан юм. “Цэргийнхэн төрийн эргэлт хийлээ” гэх мэдээллийг хүлээн аваад Ерөнхийлөгч амралтаа дуусгаж, хувийн онгоцоороо Истанбул хотын Ататюркийн нисэх буудалд газарджээ. Тэрбээр Батлан хамгаалахын удирдлагуудтай шуурхай хуралдаж, эх орноосоо урвасан цэргүүдийн талаар хэлэлцсэн хэмээн хэвлэлийнхэн мэдээллээ.

 

Ерөнхийлөгчийг Истанбул хотноо ирэх үед буун дуу гарч байсан талаар хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Энэ үеэр цэргийнхэн болон Ерөнхийлөгчийн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсан байна. Эрдоган төрийн эргэлт хийсэн цэргүүдийг “босогчид” хэмээн мэдэгдэж, ард түмнээ тэдний эсрэг нэгдэхийг уриалжээ.  Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Истанбул болон Анкара хотын зарим бүс нутагт хүчтэй дэлбэрэлт болсон байна. Одоогоор уг дэлбэрэлтээр хэдэн хүн хохирсон гэх мэдээллийг албаныхан өгөхөөс татгалзжээ. Анкара хотын Парламентын ордны өмнө танк байрласан байна. Армийнхан Засгийн эрхийг авах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

 

 

Харин эрх баригчид төрийн эргэлтэд нэгдэж, улс орон болон ард түмнийхээ эсрэг буу чиглүүлж буй босогчдыг аюулгүй болгох хүртэл иргэдээ аюулгүй газар байршихыг уриалсан байна.

 

Ийнхүү Туркийн томоохон хотуудад эмх замбараагүй байдал үүсч, олон орон тус улсад амарч, аялж буй иргэдээ эргүүлэн татаж эхэлллээ. Сүүлийн үеийн мэдээллээр төрийн эргэлт хийхээр санаархаж буй цэргүүд Истанбулын олон улсын нисэх буудлыг эзлэхээр санаархжээ.  Мөн Анкарагийн Парламентын ордны гадна тэд хэд хэдэн дэлбэрэлт зохион байгуулжээ. Ордонд олон тооны парламентын нуугдаж буй гэнэ.  Туркийн  “CNN” агентлаг үнэн зөв мэдээллийг хүргэхээ мэдэгдэж, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг ард түмэндээ уриалсан байна.

 

Одоогоор төрийн эргэлт хийсэн цэргүүдийн хэн гэгч толгойлж байгаа нь нууц хэвээр байгаа ч Засгийн газрын цэргүүд тэдэнтэй холбоотой байх магадлалтай хэд хэдэн цэргийг баривчилсан тухайгаа мэдэгдлээ.

 

“Турк даяар эмх замбараагүй байдал үүсч, иргэд айж сандарсан байна” хэмээн Британийн “ВВС” агентлагийн сурвалжлагч Кейт Уатсон мэдээлэв. Турк улсад өрнөж буй үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийлээ. Обама “Ардчилсан замаар сонгогдсон Засгийн газрын дэмжин ажиллах болно. Гэхдээ ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө харилцан буулт хий” гэж хэлсэн банйа.

 

Мөн “НАТО”, Туркийн Засгийн газрыг дэмжин ажиллахаа Ерөнхийлөгч Эрдоганд илэрхийлжээ. Ерөнхийлөгч Эрдагон Босогчид хариуцлага хүлээх болно”  гэж мэдэгдэж, “олон улсын дэмжлэгээр татгалзахгүй” гэв.  АНУ-ын эрх баригчид төрийн эргэлтийн үеэр лалын босогчид иргэдийг хохироох эрсдэл их байгааг Эрдагонд сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тийм шүү.гарчигныхаа санааг зөв өгөөчээ.бас хянаачээ.1 үг л өгүүлбэрийн утга санааг алдагдуулна шүү.найруулан бичих тал дээр,хүнтэй ярих тал дээр хүүхдүүдэд сайн захимаар юмаа
2016-07-17
Зочин:
Huntiin deglem togtooh gesen cergiin toriin butelgui ergeltee
2016-07-17
Солтан:
Туркд байгаа Монгол улсын иргэд аюулгүй байдалд байна уу ??
2016-07-16
orchuulga mash muu:
Turiin ergelt hiigeegui, hiihiig oroldson gej garchigaa zuv orchuulaarai
2016-07-16