Турк: Амиа алдагсдын тоо 60-д хүрлээ

Туркийн Анкара хотноо өнгөрсөн шөнө цэргийнхэн төрийн эргэлт хийхээр болсноо зарласан билээ. Тэд Анкара болон Истанбул хотын зарим бүс нутгуудад хяналтаа тогтоож, өөрсдийнх нь эсрэг нэгдсэн хүмүүс рүү гал нээж байна.
Тэгвэл тус улсад дэгдээд буй үймээний улмаас 60 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархтсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч Эрдагон төрийн эргэлт хийхийг санаархсан цэргүүдийг босогч хэмээн мэдэгдэж, ард түмнээ тэдний эсрэг нэгдэхийг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ