Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өссөн
2016-07-16

Гэрэл зургийг MPA.mn

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын уулзалтын үр дүнгийн талаар Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр:

 

-АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх  уулзалтад нийт 4000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Эдгээр хүмүүс Монголд байх хугацаанд зочид буудал, унаа, хоол хүнсэнд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан гэдгийг удахгүй олон нийтэд зарлана.

 

Өнгөрсөн оноос эхлэн 18 сарын хугацаанд бэлтгэл ажлыг нь хангасан АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын ард гарлаа. АСЕМ-ын зочид төлөөлөгчид тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэдгийг онцолж байгаа. Тухайлбал ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Европын комиссын Дэд Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар зэрэг зочид удаагийн АСЕМ-ын уулзалтыг их гүрнүүдийн G20, G7-ийн уулзалттай зүйрлэлээ.

 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах, төр, Засгийн тэргүүнүүдийг хаана, хэнтэй суулгах зэрэг дипломатууд ажиллан маш том туршлага хуримтлуулжээ.

 

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад гар бие оролцсон төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үйлдвэр, компаниудад, үүрэн холбооны операторууд, хувийн хэвшлийнхэнд баярласнаа илэрхийлье.

 

АСЕМ-ыг зохион байгуулсаны хамгийн чухал ач холбогдол бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өссөн нь улс төрийн хувьд маш өндөр ач холбогдолтой боллоо.

 

Тус уулзалтыг зохион байгуулахад 2016 онд Засгийн газраас 21 тэрбум төгрөг хуваарилж байсан. Энэхүү төсвөөр бид АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Тус хөрөнгөөр бид цагдаагийн ажилтнуудад тээврийн машин авсан, цагдаа, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарыг сургалтад хамруулах зэрэг бас зарцуулсан. Энэ хөрөнгө эргээд Монголдоо үлдэж байна.

 

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр таван айлчлалыг хүлээн авлаа. ОХУ-ын Дмитрий Медведев, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын айлчлал ирээдүйд хоёр улсын харилцаанд маш чухал ач холбогдолтой хэмээн мэдээлэв.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Oon ulsiin tavstsand Mongoliin ner hund osloo gehiin...1 Hural zohion baiguulahaar ner hund ni oschdiimuu kkk Tegeed ch Asem aar ulsuud oor hoorondiinhoo tulgamdaj bui asuudluudaa yrisan bh chini bilee...Gadnii medeelluudeer halti orsiin...
2016-07-17
Зочин:
Gadnaa gyalatsag dotroo yu bilee gedeg shig l yum bolooshdee unendee ichmeer
2016-07-17
Зочин:
Чам шиг 4 р анги ч төгсөөгүй эргүү мал ийм юм ойлгохгүй за. Малладаг малнаасаа дор сэтгэлгээтэй эргүү минь.
2016-07-17
Зочин:
Монголын нэр хүнд өсөөд байна Ард түмний амьдрал нь дагаад сайжрах ёстой биз дээ Худлаа шахдаг сайн гэж дандаа цаасаар ажил хийнэ сданууд гэж
2016-07-16
Зочин:
Чам шиг 4 р анги ч төгсөөгүй эргүү мал ийм юм ойлгохгүй за. Малладаг малнаасаа дор сэтгэлгээтэй эргүү минь.
sain bna:
Mongolchuud bid gaihamshigtau ard tumen. Said tand amjilt husie. Auguu ard tumnii dund teneguud nas baidag. Ternii neg ni deed taliin zochin gej setgegdel bichisen nohor
2016-07-16
Зочин:
Дэлхийн тавцанд нэр хүнд өслөө гэдгийг юугаар яаж хэмждэг юм? Өслөө гээд яадаг юм бэ? Ийм тэнэг юм ярьдаг этгээдүүд Монголын төрд байгааг харахаар үнэхээр ой гутах юм.
2016-07-16