Алеппо хотноо агаараас цохилт өгчээ

Сирийн Алеппо хотноо агаараас цохилт өгсөн талаар тус улсын Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.
Уг цэргийн ажиллагааны үеэр 28 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын ихэнх нь бага насны хүүхэд хэмээн нэрээ нууцалсан албаны эх сурвалж “AFP” агентлагт мэдээлжээ.
Алеппо хотноо өчигдөр орон нутгийн цагаар 11.00 цагт агаараас цохилт өгчээ. Оросын сөнөөгч онгоцууд Алеппо хотноо цохилт өгсөн байна. Оросууд Сирийн сөрөг хүчний дэмжигчдийн байршилд агаараас цохилт өгсөн аж. Тэд сөрөг хүчний дэмжигчдийн байршилд цохилт өгөхөөс гадна эмнэлэгийн байгууллагуудад цохилт өгчээ.
Уг асуудалтай холбоотойгоор Москва албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ