Турк: 161 хүн амиа алджээ

Туркийн нийслэл Анкара хотноо энэ сарын 15-16 шилжих шөнө хэсэг цэргүүд төрийн эргэлт хийхээр төлөвлөж буйгаа эрх баригч нартаа мэдэгдсэн билээ.
Тэд уг мэдэгдлийнхээ дараа Анкара болон Истанбул хотын зарим хэсэгт хяналтаа тогтоосон юм. Цэргүүд төрийн эргэлт хийхийг санаархсанас болж тус улсад эмх замбараагүй байдал үүссэн билээ.
Тэгвэл эмх замбараагүй байдлын улмаас 161 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв. Амиа алдагдсын ихэнх нь энгийн иргэд гэнэ.
Тус улсын Ерөнхийлөгч Эрдоган төрийн эргэлт хийхийг санаархсан цэргүүдийн урвагч хэмээн тодорхойлж, түмнээ урвагчдын эсрэг нэгдэхийг уриалсан юм. Засгийн газрын цэргүүд төрийн эргэлт хийхийг санаархсан таван генерал, 29 хурандааг баривчилжээ. Мөн Истанбул хотын зарим хэсгийг эзлээд байсан урвагч цэргүүд зэвсгээ хаяж, бууж өгцгөөсөн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ