Гурван цагдаа амиа алджээ
2016-07-18

АНУ-ын Батон Роуж хотноо гурван цагдаа амиа алдаж, гурван цагдаа гэмтсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаа нарын аминд хүрсэн этгээдийг эрэн сурвалжилж буйгаа тус хотын Цагдаагийн дарга сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Нэг этгээд цагдаа нар руу гал нээсэн гэнэ. Уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч Барак Обама "Цагдаа нарыг үндэслэлгүй хороож байна” хэмээн мэдэгджээ.

 

Тус хотноо энэ сарын 8-ны өдөр цагдаагийн ажилчид Элтон Стерлинг гэх залууг буудан хороосон билээ. Уг хэргийн дараа АНУ-ын 50 гаруй хотноо өнгөт арьстнууд эрхийнхээ төлөө тэмцсэн юм.

 

Даллас хотноо өнгөт арьстнууд жагсах үеэр мэргэн бууч үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн таван ажилтанг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин