ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

"Шангри-Ла" зочид буудалд
09.10 цагт: Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн Бизнес форум эхэлнэ. Тус арга хэмжээнд БНСУ-ын 187 бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөл, Монголын талаас 300 орчим бизнес эрхлэгчид оролцоно.
Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд
09.10 цагт: Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхах ёслол болно.
10.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхах ёслол болно.
11.00 цагт: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Шангри Ла” зочид буудалд болж буй Монгол-Солонгосын ахуйн нэгжүүдийн Бизнес форумд оролцоно.
"Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд
13.30 цагт: БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ онцгой үүргийн онгоцоор эх орондоо буцна
Нийслэлийн түргэн тусламжийн байранд
12.00 цагт Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс наадам болон АСЕМ-ийн зохион байгуулалтанд оролцсон талаарх мэдээллийг өгнө.
ЦЕГ-т
14.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ