Машин шатаж, хүний амь эрсэджээ

img

Өнгөрөгч  амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 250 дуудлага мэдээ ирснээс зам тээврийн ослын 149 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

СХД-ийн нутаг Товчооны зам, Сод Монгол ШТС-ын зүүн урд замд T.Raum маркийн авто машины жолооч Э нь T.Prius маркийн авто машин, H.Verna маркийн авто машинтай мөргөлджээ. Улмаар зорчигч есөн настай эмэгтэй М, 10 настай эрэгтэй Э, 2 настай эрэгтэй Э нарын 6 хүн гэмтсэн байна.

 

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газрын 37 км-н зүүн замд Зил-555 маркийн автомашин онхолдон шатаж, зорчигч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч,  гурван  хүн гэмтсэн хэрэг гарчээ.

 

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 3 жолоочийг хэв журам сахиулсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Согтуугаар жолоо барьсан хөгий псдаануудыг шийгэл дээр нь нэмээд гудамж талбай угаалгаяаа.
2016-07-18