Башар аль Ассад: Эцсээ хүртэл Оросоос дэмжлэг авна
2016-07-18

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Америкийн “NBS телевизэд сүүлийн үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Телевизийн баг өнгөрсөн лхагва гаригт Дамаск хотноо очиж, Ерөнхийлөгчтэй ярилцсан аж.

 

 

-Та ярилцлага өгөөгүй нэлээн хугацаа өнгөрчээ.

 

-Тийм ээ. Хагас жилийн хугацаанд ямар нэгэн хэвлэлд ярилцлага өгөөгүй.

 

-Ярилцлага өгөхгүй, улс орондоо өрнөж буй үйл явдлын талаар өөрийн байр сууриа хүргэхгүй байх нь ямар ашигтай гэж ?

 

-Ашиг гэх зүйл байхгүй. Өдөр бүр мэдэгдэл хийлээ гээд өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал алга болохгүй. Бүх зүйлд нухацтай хандах хэрэгтэй.

 

-Гэхдээ таныг чимээгүй байх хугацаанд олон орны удирдлагууд өөрсдийн байр сууриа хүргэж, Сирид өрнөөд буй үймээний гол буруутнаар таныг нэрлэж байгаа?

 

-Би ард түмнийхээ итгэлийг хүлээж Ерөнхийлөгч болсон. Хэдий улс оронд минь хүйтэн дайны салхи үлээж байгаа ч миний эрх мэдэл хүчин төгөлдөр хэвээрээ. Би шийдвэр гаргагч хэвээрээ байгаа.

 

-АНУ тэргүүтэй барууны орнууд Ассадыг Сириэс явсан цагт Сирид амар амгалан цаг ирнэ гэлцдэг?

 

-Хэрвээ ард түмэн “Ассад Сирид хэрэггүй” хэмээн үзвэл би энэ улсаас явах болно. Далд санаа өвөртөлж намайг Ерөнхийлөгчийн сэнтийгээс түлхэн унагаахыг зорьсон бүхэнтэй би бүхий л бололцоогоо ашиглаж тэмцэх болно. Ассад явах эсэхийг сиричүүд мэднэ. Тиймээс хэн юу гэх нь надад хамаагүй.

 

-Сүүлийн үед хэвлэлээр “Сири, ОХУ-аас эрчим хүч авахаар хэлэлцэж байгаа” хэмээн мэдээллэх боллоо. Энэ баттай мэдээлэл үү. Та ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уг асуудлаар хэлэлцсэн үү?

 

-Ерөнхийлөгч Путинтэй эрчим хүч авах асуудлаар хэзээ ч ярилцаж байгаагүй. Эх сурвалжгүй мэдээлэл байна.

 

-Сирийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна?

 

-Тиймээ, би мэдэж байна. Тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө бид зүтгэж байна.

 

-Олон улсын дэмжлэгтэйгээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүч суларч байгаа боловч хэт даврагчид Сирид аюултай хэвээр байна?

 

-Сүүлийн үед сиричүүд өөрийн хүч чадлаар хэт даврагчдыг ялж чадна гэх бодол төрөх болсон. Тиймээ таны хэлсэн шиг тус бүлэглэлийн хүч суларч байгаа энэ чухал үед бид тун болгоомжтой хөдөлж, хожлын хөзрийг авах хэрэгтэй.

 

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн асуудлаар тантай хэлэлцээр хийхийг хүссэн. Та саналыг нь хүлээн авах уу?

 

-АНУ-ын удирдагчид намайг харгис, балмад этгээд хэмээн үздэг. Гэхдээ би олон улс ямар бодолтой байгааг сонсоход бэлэн байна.

 

-Керри уг уулзалтад Ерөнхийлөгч Путинийг оролцуулах сонирхолтой байгаа?

 

-Тиймээ. Үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна.

 

-Сирид үргэлжилж буй дайн, үймээн хэзээ дуусах бол?

 

-Сирийн арми болон олон улсын дэмжлэгтэйгээр бид энэ бүх хямралаас сарын дотор хагацаж чадна. Хамгийн гол нь бид сайн хамтрагч байх ёстой. Сирийн арми хэт даврагчдад алдаад буй газар нутгаа чөлөөлөхөөр эрчимтэй тэмцэж байна. Бурхан бидний хийж буй үйл ажиллагааг дэмжиж, ялалтыг бидэнд авчрах байх. Би Оросын тусламжтай хэт даврагчдыг эх орноосоо хөөн гаргаж чадна гэдэгтээ итгэдэг.

 

-“Армийнхан ард иргэдээ хохироож байна” хэмээн олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлсээр байгаа?

 

-Цэвэр дайн, цус урсдаггүй тулаан гэж байхгүй. Гэхдээ би дайчдаа энгийн иргэдийг гэмтээхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ард түмэн чухал. Армийнхан тэднийг хамгаалах хэрэгтэй.

 

-Хүүхдүүд хохирогч болсоор байна?

 

-Хэт даврагчид Сирийн ирээдүйг гол байгаа болгож буйд харамсч байна.

 

-Сирийн Засгийн газрыг ард түмнийхээ эсрэг химийн хортой зэвсэг ашигласан хэмээн буруутгадаг. Энэ талаар?

 

-Энэ бол хуурамч мэдээлэл. Хэзээ ч би ард түмнээ гэмтээх шийдвэрт гарын үсэг зурахгүй. Ард түмэнгүй улс хэнд хэрэгтэй юм. Засгийн газар ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан гэх зургууд зөвхөн интернэтэд л бий.

 

-Та ажлаа хийж байна уу?

 

-Би хуульд заасан үүргийнхээ дагуу ажлаа хийж байна. Би ажиллаж байна. Би зүтгэж байна.

 

-Сөрөг хүчний дэмжигчид амьдарч буй бүс нутгуудад хэдийнэ өлсгөлөн газар авч байна. Тэд ч гэсэн Сирийн иргэд. Яагаад Засгийн газар тэдэнд тусламж үзүүлэхгүй байна?

 

-Тэд бууж өгвөл бид ч гэсэн гараа сунгах болно. Тэд зөрүүдэллээ гээд ялалтад хүрэхгүй.

 

-Хэдий хүртэл Оросоос дэмжлэг авах вэ?

 

-Эцсээ хүртэл дэмжлэг авах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
umhii amerik uls orniig busnuilaad duusahgui yum daa .ene hun bol eh oronch manai erguu bsan bol ali hediin hayad zugtsan bgaa
2016-07-20
Assad:
Yalalt tuunii gart sunnitiin alan hyadagchdiig baruuniihantai ni duusga
2016-07-18