Галд хоёр хүн өртөж, нас баржээ
2016-07-18

Улсын хэмжээнд баяр, амралтын өдрүүдэд нийтдээ объектын 21 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.

 

 

Объектын гал түймрийн улмаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Д (80 настай, эмэгтэй), Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэр, нас тодорхойгүй эрэгтэй нар өртөж нас барсныг аймаг, нийслэлийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

 

Дорнод аймгийн Баян-Уул, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар суманд гарсан зургаан удаагийн ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ.

 

 

 

 
Shuud.mn
Сонин хачин