Наадмаар 30 хүүхэд мориноос унажээ
2016-07-18

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багийнхан энэ сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт 24 цагаар ажиллажээ. Энэ хугацаанд 6 эмч, 4 сувилагч 6 автомашинтайгаар унаач хүүхдүүд болон  наадамчин олонд үйлчилсэн байна. 

 

 Хурдан морины 6 насны болон эрлийз 3 насны уралдаанд нийт 30 хүүхэд мориноосоо унасан нь өмнөх оноос 48  хувиар багассан байна. Үүнээс 4 хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авчээ. Хүүхдүүд хугарал, мултрал шархны гэмтэл гараагүй учраас эмнэлэгт хүргээгүй, эцэг, эх харгалзан хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна.

 

Тухайн өдрүүдэд нийт 85 дуудлагад үйлчилсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 23.2 хувиар нэмэгджээ. Баяр наадмын өдрүүдэд олныг хамарсан осол, өвчлөл гараагүй гэдгийг  Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал  Ц.Пүрэвдаш мэдээллээ.

 

 Ц.Тэнгисболд

 

Shuud.mn
Сонин хачин
Дулам:
Монгол хүүхдүүд морь унаж чадахаа больж, мотоцикл, машин руу тэмүүлэх болж буйн гай гарч эхэлж байна даа.
2016-07-18
Зочин:
mongol huuhduud mori unaj chadahaa bolij. ihenh n hujaagiin shees bolool ter. buzar ems hujaa nartai yavaldaj iim l zavaan sheesnuud toruulj
2016-07-18