Рианна тоглолтоо цуцалжээ
2016-07-18

Францын Ницца хотноо гарсан халдлагатай холбогдуулан дуучин Рианна тус улсад хийх аялан тоглолтоо цуцалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграм хуудастаа “Францчууд гашуудаж байхад би хөгжилдөж чадахгүй. Намайг уучлаарай. Нартай өдөр уулзацгаая. Би заавал Францад тоглолтоо хийж, уй гашууд авсан зүрх сэтгэлийг тайтгаруулах болно” гэж бичжээ.

 

Рианна энэ баасан гаригт Парисын “Allianz” цэнгэлдэхэд “Анти” гэх тоглолтоо хийх хуваарьтай байсан юм. Тэрбээр “Анти” аялан тоглолтынхоо хүрээнд дэлхийн гурван улсын есөн хотод тоглолтоо хийгээд байна.

 

Дуучны менежер Кристиан “Бид дэлхийн 20 гаруй улсын 80 гаруй хотод тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин