Хотхоны зориулалттай газрыг хууль бусаар олгожээ

Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Б гэгч нь 200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ саатуулагдсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэрэг үйлдсэн Б гэгч нь БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар 200 гаруй сая төгрөгийн хахууль авах гэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан. Цагдаагийн байгууллагаас мөнгө, эд мөрийн баримтыг хураан авч шалгасан. Улмаар харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Хэрэг үйлдсэн Б гэгч нь эртнээс төлөвлөж олон хүний иргэний үнэмлэхийг ашиглан зохион байгуулалттайгаар дээрхи хэргийг үйлдсэн учраас онц ноцтой гэмт хэрэгт тооцож байна” гэдэг мэдээллийг өгөв.
Хэрэг үйлдсэн Б гэгч нь БНХАУ-ын иргэн Л-д БЗД-ийн Их цуурайтын аманд хотхоны зориулалт бүхий талбайг эзэмших гэрчилгээг хууль бусаар олгосон байжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ