Эхнэрээ хардаж аминд нь хүрчээ
2016-07-18 15:44

Энэ сарын 17-нд БЗД-ийн 24 дүгээр хорооны “Жаргалантын ...р гудамжинд хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

 

Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очин шалгахад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Жаргалантын ... гудамжинд оршин суух 44 настай П гэх эрэгтэй, эхнэр О-г хутгалж, амийг нь хөнөөсөн байжээ.

 

Сэжигтэн П хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд БЗД-ийн 13 дугаар хороонд оршин суух эрэгтэй 33 настай О-г эхнэртэйгээ хардан маргалджээ.  Улмаар эхнэрийнхээ цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.

 

Тус хэргийг БЗД-ийнн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Пяхлуу:
Муу бузрын эм. Олон удаа овоо босгосон хойно шаазгай суухгүй яадым.
2019-10-15