Германд дүрвэгч халдлага үйлджээ
2016-07-19

Германы Вербург хотноо халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Сүх болон хутгаар зэвсэглэсэн нэг этгээд галт тэрэгт нэвтэрч, иргэд рүү дайрсан байна. Цагдаагийнхан халдлагч этгээдийг буудаж аюулгүй болгожээ. Уг халдлагаар дөрвөн хүн гэмтсэн талаар хотын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Харин орон нутгийн хэвлэлүүд "Галт тэргэнд гарсан халдлагаар 20 хүн шархтсан. Тэдний 14 шоконд орсон, сэтгэлзүйчийн зөвлөгөө авч байгаа” гэж мэдээлсэн аж.

 

Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна.

 

Халдлага үйлдсэн этгээд 17 настай Афганистаны иргэн байжээ. “Тэрээр Очбурт хотноо байрлах дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан” хэмээн Дотоод хэргийн сайд Жоачин Хэррмэн мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин