Оросууд “Рио”-гийн олимпт оролцохгүй
2016-07-19

Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу “Wada” Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсэн хэмээн мэдэгдэж, “Рио”-гийн олимпт оролцохыг хатуу хориглосон шийдвэр гаргажээ. Тус улсын тамирчид зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэж, олон улсын тэмцээнд оролцсон нь шинжилгээ болон мөрдлөгийн явцад тогтоогдсон гэнэ. “Wada” Оросын тамирчдын шээсний шинжилгээг дахин нягтлахад сэргээш хэрэглэсэн нь илэрсэн. Тамирчид 2011-2015 онд зохион байгуулагдсан олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо нууцаар сэргээш хэрэглэсэн" гэж мэдэгджээ. 

 

Хэдий “Wada” Оросын тамирчдыг ирэх наймдугаар сарын 5-ны өдөр эхлэх “Рио”-гийн  зуны олимпт оролцохыг хориглосон ч Дэлхийн олимпийн хороо буюу “ОУОХ” тамирчдыг хэрхэхийг шийдэх билээ.

 

Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Би өмнө нь мэдэгдсэн. Сэргээш хэрэглэсэн ямар ч тамирчин олон улсын тэмцээнд оролцохгүй. Хэрвээ “Wada”-ийн танилцуулсан дээрх тайлан үнэн бол Оросууд ч гэсэн энэ удаагийн олимпийг өнжих болно” гэж мэдэгджээ.

 

“ОУОХ”, энэ долоо хоногтоо багтаан Орос тамирчид олимпт оролцох эсэхийг эцэслэн шийдэх гэнэ. Бах “Сэргээш хэрэглэсэн тамирчин оломпт оролцох нь ичгүүртэй хэрэг. Бид эдгээр тамирчдад хариуцлага тооцох болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bugd heregleegui biz dee, hereglesen tamirchdiig ny shiitgeh heregtei baikh, ingeed tamirchdiin zaluu nas bolon 4 jiliin hedelmer ur dungui engerch bolohgui sanagdah yum
2016-07-20
ПҮҮГИЙ:
ОРОСЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АРД ОЛНЫХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙД НЬ НӨЛӨӨЛӨХ ГЭЖ МӨН ПУТИНГ ДОТООДОД НЬ МУУХАЙ ХАРАГДУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2016-07-20
Зочин:
Оросыг бойкотлосон зүйл байхгүй Путин Оросын нэр төрийг харлуулсан допингийн гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн шүү
2016-07-19
Зочин:
1.Америк алтан медалийн тоогоор Хятадыг гүйцэхгүй болох магадлал ихтэй. 2. Цэвэр улс төрийн агуулгатай. Ийиээс л Оросыг бойкотлож байна.
2016-07-19
zochin:
tegvel Tuvshinbayariin mongon midali alt bolohiin bish bizdee.2012 onii olimpoos
2016-07-19
Зочин:
Zuv zuv...aliin bolgon orosuudyn tolgoig ileh gesen yum be?!
2016-07-19