Пхенъян пуужин харважээ
2016-07-19

Хойд Солонгос улс гурван ширхэг баллистик пуужин харвасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба баталжээ.Пхеньян өнөөдөр 5-6 цагийн хооронд гурван пуужин харваж, олон улсын хоригийг эсэргүүцсэн гэнэ.

 

Хуанжу мужийн баруун эргээс эдгээр пуужинг хөөргөжээ. Пуужин 500-600 км-ийн цаана хүрэх чадвартай гэнэ. Сөүл “Хойд Солонгос санаатай дайныг өдөөн турхирлаа” гэж мэдэгдсэн байна.

 

Сөүлийн удирдлагууд хил орчимдоо пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулахаа мэдэгдэж, “Пхенъян дахин Сөүлийг аюулд оруулбал хариу өгөхгүйгээр гал нээх болно” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ymar ydargaatai novshnuud be
2016-07-19