Түргэн тусламжийн автомашин хандивлав
2016-07-19

“Хакүхо сан”-гаас яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг дөрвөн аймагт хандивлажээ. Тус арга хэмжээ өнгөрсөн өдөр 18.00 цагт болсон юм.

 

 

Түргэн тусламжийн дөрвөн автомашины түлхүүрийг Төв аймаг болон тус аймгийн Эрдэнсант сум, Архангай, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гардуулан өгөв.

 

Тус түргэн тусламжийн автомашин замд явж байхдаа зарим яаралтай эмчилгээг хийж өвчтөн анхны тусламж үзүүлэх боломж бүхий тоног төхөөрөмжтэй гэдгээрээ онцлогтой ажээ.  Мөн “Тоёота мотор” корпорациас эдгээр хандивласан автомашины засвар үйлчилгээг хариуцах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин