Эрдоган: Цаазын ялыг сэргээгээгүй
2016-07-19

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Олон улс нэгдсэн хүчээр терроризмыг нухчин дарах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

 

Ерөнхийлөгчөөс “CNN”  агентлагийн сэтгүүлч Беки Эндерсон “Туркийн Засгийн газар цаазын ялыг сэргээх асуудлаар хэлэлцэж байна. Хэрвээ цаазын ялыг сэргээхээр болбол төрийн эргэлт хийхийг санаархсан хүмүүсийг цаазлах уу” хэмээн асуужээ. Уг асуултад Эрдоган “Тэд эх орноосоо урвасан нь үнэн. Тэд террористуудаас дутахааргүй аюул учруулсан. Урвагчид шийтгэлээ амсах болно. Ард түмэн тэднийг цаазлахыг шаардаж байгаа. Гэхдээ цаазын ялыг сэргээх эсэх асуудал зөвхөн яриа хэлэлцээрийн шатанд явагдаж байна. Мөн олон хүн цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэж байна. Цаазын ялыг сэргээсэн зүйл байхгүй” гэж хариулжээ.

 

Туркийн нийслэл Анкара хотноо хэдхэн өдрийн өмнө цэргийнхэн төрийн эргэлт хийхийг санаархаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Уг үйл явдлын улмаас 200 гаруй хүн амиа алдсан юм. Төрийн эргэлт хийхийг санаархсан 8777 цэргийг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин