Путин “WADA”-ийн шийдвэрийг буруутгав
2016-07-19

Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу “WADA” өчигдөр ОХУ-ын тамирчдыг зуны “Рио 2016” олимпид оролцохыг хориглосон шийдвэр гаргасан билээ.

 

Тус агентлаг “Оросын тамирчид зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн” гэж мэдэгдсэн юм. “Рио”-гийн олимпт Оросын тамирчид оролцох эсэхийг Дэлхийн оломпийн хороо эцэслэн шийдэх билээ. Олимпийн хороо энэ долоо хоногтоо багтаан шийдвэрээ олон улсад танилцуулна. Тэгвэл “WADA”-ийн шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эрс эсэргүүцсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Кремлийг ордны төв сайтад нийтэлсэн аж.

 

Путин “WADA”-ийн шийдвэр хэтэрхий улстөржсөн байна. Олимпийн наадам бүх тамирчдад нээлттэй болох ёстой. Та бүхний шийдвэр олон тамирчдад хүнд цохилт өгч, амжилтад нь саад учрууллаа. ОХУ-ын Засгийн газар сэргээш хэрэглэсэн тамирчдад хатуу хариуцлага тооцох болно” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр уг асуудлаар Дэлхийн олимпийн хорооны тэргүүн Томас Бахтай ярилцах болно гэдгээ мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Батэрдэнэ:
Энэ Путинд МАН-тай адил ичих булчирхай гээч юм байх биш дээ!
2016-07-19