Автобус дэлбэрч, 26 хүн амиа алджээ
2016-07-19

Тайванийн Тайпей хотын “Taoyuan” олон улсын нисэх буудлаас холгүй автобус дэлбэрсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. Жуулчдын автобус замын хашлага мөргөж, улмаар дэлбэрсэн байна.

 

Уг ослоор 26 хүн амиа алджээ. Амиа алдагсдын 24 нь БНХАУ-ын иргэн байсан хэмээн Тайванийн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

 

Галыг унтраахаар 13 машин болон 30 гал сөнөөгч оролцжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гарчигаа тодорхой газар нутагтайн бичиж байгаач Б.Дэлгэрцэцэг дарваанаа
2016-07-19