Олимпийн тамирчдад нэг сая төгрөг олгоно

img

 

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих  сан өнгөрөгч оны 11 дүгээр сард байгуулагдсан билээ.

 

Уг сан байгуулагдснаасаа хойш 260 байгуулллага, аж ахуй нэгжийн 450 мянган хүнээс 260 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Цугласан хандиваас тамирчдын зардалд 126 сая төгрөгийг зарцуулсан байна.

 

Харин үлдсэн мөнгийг олимпийн эрх авсан 42 тамирчин болон багш дасгалжуулагчдыг оролцуулаад нийт 120 хүн тус бүрт нэг сая төгрөгийн хишиг болгон хүртээх аж.

 

Хишгийг маргааш болох “Рио-2016” олимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаан дээр гардуулах аж.

 

Ц.Тэнгисболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ