Долоон хүний амь аварчээ
2016-07-19

 

Энэ сарын 11-нд Архангай аймгийн Тариат сумын иргэн н.Батжаргал гэр бүлийн хамт нутгийнхаа наадмыг үзэх гэж яваад автомашинтайгаа Чулуутын голын усанд унажээ. Улмаар зорчиж явсан 7 иргэн живэх аюулд тулгардаад байхад нь Л.Буяннэмэх хэмээх залуу аварсан байна.

 

Усанд унасан автомашины жолооч Чулуутын голоор машинтайгаа гатлах гэж байжээ. Гэтэл  машины хөдөлгүүр гэнэт унтарч, голын урсгал даган хөвж эхэлсэн байна. Ийн хөвж яваа машин дотор ус дүүрч доторх зорчигчдод аюултай байдал үүсчээ. Энэ үед голын ойр орчимд нутагладаг Л.Буяннэмэх хэмээх залуу өөрийн хийлдэг завиараа живж буй долоон хүнийг голын эрэг дээр зөөн амь насыг нь аварсан байна.

 

Хүний алтан амь аварсан залуу Архангай аймгийн Тариат сумын харцага цолтой бөх ажээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
bagiin nz n:
um sain amgalan boltugai daanch tengeriin orond
2019-11-26
um sain amgalan boltugai daanch tengeriin orond
2019-11-26
Зочин:
Долоон хүний амь ямар үнэтэйг харах харуулах хэрэгтэй. Энхийн цагт манайх шиг элдэв осол гэмтлээр иргэдээ тавиад туучихдаг улс өөр хаана ч байхгүй. Хүний аюулгүй амьдрах баталгааг хангаж ажиллах тал дээр шинэ ЗГ дэвшил гаргах хэрэгтэй. Ер нь улаанаараа эргэлдэж байгаа ус руу хүмүүсийн өмнөөс шийдвэр гаргаад ордог жолоочид хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Гүүрээр тойроод гарах бүрэн боломж байхад заавал тэр рүү орж явах ямар хэрэгтэй юм. Бензин тос, эсвэл тэр жолоочийн залхуурал хүний аминаас илүү үнэтэй байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.
2016-07-20
Иргэн:
Сайхан залуу байна минии дүү иим сайхан зам нь минии дүүд аз , аврал, ач буян авчрах болтугай
2016-07-20
Зочин:
БААТАР цол олгосугай.
2016-07-19
Зочин:
Баатар цолоор шагнасугай
2016-07-19
batuu:
Z.buyan nemeh bish hartshag buyan nemeh shuu ongots avardag bish gold baatarlag zaluu bna uund zasgiin gazar shagnah heregtei
2016-07-19