Ерөнхийлөгч Засгийн бүтцийг дэмжсэнгүй
2016-07-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээв.

 

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт оруулах төслүүд, нийт 81 хуудас материалтай танилцаад дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

 

Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй.

 

Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.

 

Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна.

 

Ийм учраас буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулна уу.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ хузуугуй сдаг одоо зайл гээчдээ
2016-07-21
иргэн:
хөдөлмөрөө бас анхаараач ээ. хамгийн гол чиглэл ш дээ. одоохондоо манайд үйлдвэр гэхээр юм алга. ялангуяа аймгуудад
2016-07-21
иргэн:
хөдөлмөрөө бас анхаараач ээ. хамгийн гол чиглэл ш дээ. одоохондоо манайд үйлдвэр гэхээр юм алга. ялангуяа аймгуудад
2016-07-21
zzz:
Eronhiilogchiin zov, bas ter tord nasaaraa shahuu baisan yuch hiideggui hymyys bas said bolood baina shyy,,,
2016-07-20
Зочин:
Гүйцэтгэх засаглал ажлаа хэрхэн яаж гүйцэтгэхээ асуух юу хэрэг байна. УИХ аар оруулаад л шийдэх нь зүй
2016-07-20
Зочин:
буруу тийш нь бужигнуулахад дуугүй байсан мөртөө алдааг засах гэхээр буруу хэвээрээ байг гээд байдаг нь ямар учиртай юм. намын ялгавар уу.
2016-07-20
Зочин:
МАН тэгээд түүний үгийг хүлээж авлаа юу
2016-07-20
zochin:
Uursdiinhuuruu yvsan ni deeree, erunhiilugch ymar zasgiin heregjuuleh gej baigaa bish, undesleluud ni ch gesen neg ih ach holbogdoltoi zuiluud bish b.nq. Ali ch zasgiin ued yamduud salj niileh ued iim zuil yrigddag uuniig tooh hereggui, harin davhar deeltei saidiin asuudliig ergej harj boloh l baih, bolovson huchin hangalttai l b.na, zaaval gishuun baih albagui shuu dee, yamdiig Ushuu bagasgasan ch bolohoor l b.na
2016-07-20
zochin:
ardchilsan namiihan olonhooroo shiideed hvch tvreed ybdag baisab hezee elbegdorjiin vgend ordog baisan ym enend niitsvvlne gej yu baisan ym olonhooroo shiideed zvgeer ajlaa hurdan hiigeed ybl da
2016-07-20
irgen:
bugdiig ni dan deeltei bolgoo,chadahgui gevel ahin songuuli yavuul,man bolovson huchingui bol manan baiguul
2016-07-20
Туяа:
УИХ гишүүд сайд болчихвол хот аймгийн ИХ төлөөлөгчид хэлтэс агентлагийн дарга болж болно гэсэн үг үү. Зөө зөө амар юм байна. Дээлээ давхарлаад л байж дээ.
2016-07-20
цэцэг:
маш зөв энэ хүмүүс ер нь юу харж юу сонсож суудаг хүмүүс юм болдоо анх аныхан гараад төрийн албаны ажилтангуудыг яаж халж байлаа даа тэрийг ард түмэн мэдэж бгаа одоо бүгдийг нь халаад багаа бүрдүүлээд ажлаа сайн хийх хэрэгтэй
2016-07-20
zochin:
MAN-n tar ni tanigdaj ehellee
2016-07-20
Зочин:
Зөв. Ухаалаг шийдвэр. Олон хүний ажил амьдралыг шийдэх гэж байгаау чраас олон талаас нь нухацтай бодох ёстой. МАН ын нөхдүүд 60 тэрбумаа атгаад хүлээгээд л байж бай.
2016-07-20
zochin:
a.n tor barij baihad ta yu hij bsan ym be heden myngan torin alban haagchig namin hariylar solij bhad duli dombo orgod suj bsan odo neg ih ard tumen gj tseje deldhei boliul taarna
2016-07-20
Зочин:
Demjij bn
2016-07-20
Зочин:
Монгол улсыг Ногоон Хөгжлийн бодлогоос татгалзуулсан МАН-д баярлалаа...тэнэг гэхэд арай дэндүү тэнэг юмаа...
2016-07-20
Зочин:
Ялсан намын ажлыг хийлгэх хэрэгтэй. Одоо бойкот хийх хэрэггүй. АН яаж төрөөр тоглолоо доо. Яаж олон яам байгуулж идэж уулаа даа. Боловсон хүчний бодлогыг яаж дампуурууллаа даа. ҮүНнийг мэдсээр байж одоо ингэж гох дэгээ хийх хэрэггүй. Өмнөх засагт тооцоо судлагаа байсан уу. байхгүй, хэзээ ч судалгаа хийж байгаагүй баахан баримжаагүй зүйл хийж байлаа.
2016-07-20
Зочин:
буруу тийш нь бужигнуулахад дуугүй байсан мөртөө алдааг засах гэхээр буруу хэвээрээ байг гээд байдаг нь ямар учиртай юм. намын ялгавар уу.
цэцэг:
маш зөв энэ хүмүүс ер нь юу харж юу сонсож суудаг хүмүүс юм болдоо анх аныхан гараад төрийн албаны ажилтангуудыг яаж халж байлаа даа тэрийг ард түмэн мэдэж бгаа одоо бүгдийг нь халаад багаа бүрдүүлээд ажлаа сайн хийх хэрэгтэй
Зочин:
унасан эдийн засгийг уруудуулах алхам хийх хэрэггүй шүү.
2016-07-20
Зочин:
Ерөнхийлөгчийнхөө үгэнд ороорой доо. Аж үйлдвэрийн яамыг хуваасан чинь л анхны алдаа болоод байгаа юм даа. ГЭХДЭЭ ерөнхийлөгч маань төрийн түшмэлүүд үнэн муу гэдгийг мэддэггүй юм шиг байна. Үүнд сайн тайлбар хийгээд зоригтой, үндэслэлтэй дахин танилцуулах нь зөв байх. Сайн сайдад муу түшмэл саад болно шүү...
2016-07-20
Зочин:
Нөгөө бичлэг дээр байсан төрийн албан хаагчдыг хоморголон халах санаагаа цэвэрхэн аргаар хийж далдлах гэсэн санаа мөн дөө.Ерөнхйилөгчийг дэмжиж байна
2016-07-20
Зочин:
зөв дэмжиж байна.бүтуцийн өөрчлөлт нэртэй баахан хүн хоморголон халах бодлого барьж байна.Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ-ыг нэгтгэж яадагийн.тэртэй тэрэнгүй ажил нь барагддаггүй агентлагуудтай яамд ш дээ. Аж үйлдвэрийн яамыг тараан бутаргах хэрэггүй шүү Эрдэнэбат сайдаа.угаасаа МАН нөгөө л хуучин арга барилаараа ажиллах гэж байна даа.яасан шинэчлэгддэггүй, шинэ содон юм санаачладаггүй хүмүүс байдагийм дээ
2016-07-20
Зочин:
Дэмжиж байна Олон яамны нэг солигдсоноор тамга, албан бланк хаягаас эхлээд л бөөн зардал чирэгдэл Юун хэмнэлттэй, хаягдалгүй, тогтвортой байгальд ээлтэй Ногоон хөгжил
2016-07-20
Зочин:
Дэмжиж байна Олон яамны нэг солигдсоноор тамга, албан бланк хаягаас эхлээд л бөөн зардал чирэгдэл Юун хэмнэлттэй, хаягдалгүй, тогтвортой байгальд ээлтэй Ногоон хөгжил
2016-07-20
Зочин:
унасан эдийн засгийг уруудуулах алхам хийх хэрэггүй шүү.
Зочин:
Дэмжиж байна
2016-07-20
zochin:
zuv sh dee.toriin albiig bujugnuulakh bol jinkhene khorlon svitgekh ajillagaa shvv
2016-07-20
zochin:
2012 onoos AN 16 yam baiguulaj hubi hund zoriulaj yam baiguulaj baihad ta uych helehgui dulegnej l baisan daa shudraga yavdal uu harinch hantai butets bish uu
2016-07-20
zochin:
Shudrag eronhiilogch ooo AN turiin alviig yaj bujinuulj yamdiig hund zoriulaj gargaj baihad ta uych heleegui shuu dee shudarga yavdal uu
2016-07-20
mgl:
Зөв дандаа л ялсан нам янз бүрээр яамдыг өөрсдийн дураар зохион байгуулж байдаг. Одоо л ингэдэг зуршлыг үгүй хийх хэрэгтэй. Тогтвортой л байж Улс орон минь хөгжин дэвшин ш дээ.
2016-07-20
Зочин:
ерөнхийлөгчийг дэмжиж бна
2016-07-20
иргэн:
Ерөнхийлөгчийн зөв. Шинэ бүтцийг дэмжихгүй.
2016-07-20
Мэнд:
Ерөнхийлөгчийн тавьсан саналыг дэмжиж байна. Давхар дээлийн асуудлыг өөрсдөө тавьж, үзүүлбэр үзүүлээд байсан байж одоо болохоор ингэж болохгүй байхаа. Ер нь УИХ-ын гишүүн болчихоод заавал дээр нь сайд болох гээд шунаад байгаа гишүүд өөрсдөө татгалзаач ээ.
2016-07-20
Irgen:
Chuham tiim shuu. Oor nam garahaar l neg ih surhii hun bolj gene. Urid n yaj bailaa. Us balgasan yum shig l baij bile.
2016-07-20
Зочин:
Чиний зөв л дөө. Гэхдээ 2012 онд ингэж эсэргүүцэхгүй яагаав. Ерөнхийлөгч байж намаар ялгахгүй бай даа.
2016-07-20
Irgen:
Chuham tiim shuu. Oor nam garahaar l neg ih surhii hun bolj gene. Urid n yaj bailaa. Us balgasan yum shig l baij bile.