Харанга “Алдрын од” хүртэнэ
2016-07-20

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Алдрын од” одонгоор Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг шагнан алдаршуулах болсон. Энэ жил тус одонг “Харанга” хамтлагт гардуулахаар болжээ. Энэ тухай мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл,  Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нарын албаны хүмүүс хийв.

 

 

Шалгаруулалтыг “Пентатоник” академи зохион байгуулдаг. Тус академиас  “Инээмсэглэл”, “Харанга, “Өргөө” гэсэн гурван хамтлагийг үзэгч, сонсогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан хамтлагаар шалгаруулжээ. Улмаар “Хонхны дуу” клубын гишүүд нууц санал хураалт явуулан “Алдрын од”-ыг энэ жил “Харанга” хамтлагт гардуулах шийдвэр гаргасан байна.

 

“Алдрын од” одонг 100 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм. Тус мөнгөн шагналыг “Хонхны дуу” клубээс гаргах аж. Харин энэ сарын 30-нд Чингисийн талбайд болох “Алдрын од” хүндэтгэлийн тоглолтын санхүүжилтийг НЗДТГ-аас гаргана гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.

 

Ийнхүү “Харанга” хамтлагийн уран бүтээлчид Монголын хөгжмийн урлагт болон рок попын  салбарт оруулж байгаа хувь нэмрээ өндрөөр үнэлүүлэхээр боллоо.

 

Анхны “Алдрын од” шагналыг Соёл-Эрдэнэ хамтлагт олгосон юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
м:
ноднин жил Батүүл Ганхүү хоёрын реклам сурталчилгаа болоо биз дээ
2016-07-20
Зочин:
Uul gej offshoriin uureer odoo yah geed bgaa humuus yum bol.
2016-07-20
zochin:
Yvl baatargvi hot ongo aldaj exellee de
2016-07-20
Яана даа яана:
Үүл дарга маань нэг клубын тэргүүн болчих гэж. Тархи нь хамуурсан хөдөөний малуудын хийсэн хар гай!
2016-07-20
Яана даа яана:
Үүл дарга маань нэг клубын тэргүүн болчих гэж. Тархи нь хамуурсан хөдөөний малуудын хийсэн хар гай!
2016-07-20