Намар найргийн наадам бус “одоо яанаа” эхэлнэ
2016-07-20

 

“Ажлаа сайн хийж чадах хүмүүсээр тэр Засгийн газраа бүрдүүлнэ. Бид жинхэнэ танхимын Засгийн газрыг харах болно. Хүмүүст тэр нь таалагддаг. Учир нь тэд эндээс урагшлалтыг хардаг. Түүнд өөрийн хүрээ гэж байхгүй”

Энэ итгэл төгс тодорхойлолт бол Их Британийн  шинэ эмэгтэй ерөнхий сайд Тереза Мэри Мэй- д улс төрийн хүрээнийхэн болоод ард түмнээс нь өгч буй үнэлгээ.

 

Яг ийм үнэлгээг биднээс аваасай гэж ялуулсан МАН-аасаа, түүний УЗ-өөс ард түмэн хүлээж байгаа шүү.

 

Шинэ засгийн газрын бүтэц хэр чансаатай байхаас МАН-ын цааш хийх ажлыг ард түмэн дэмжээд хүрээлээд явах суурь тавигдана. Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн болоод дэмжигдээгүй сайдуудын нэрсийн зайд энэ намын дотоод талын “ЭХО” тодорч их юм харагдахаар байна. МАН-ын удирдах зөвлөл АН шиг бүлэг фракцууд, нялх сэнгүмүүдийнхээ аархалд автах уу, ард түмнээ амалсан мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг бодсон томилгоон дээр гараа өргөх үү гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

 

Хэн сайд болох нь нь нам дотроо халуун сэдэв төдийгүй, ямар мэдлэг чадвартай нөхдүүд төрийг минь жолоог залах болох нь вэ гэдэг нийт Монголчуудын ТОП сэдэв болчихлоо.

 

Засгийн газрын томилгооны зарим нэрс тодроод ирэхэд олон нийтийн талаа хараад хэвлэл мэдээллүүд  үзэл бодлоо илэрхийлж  эхэллээ. Мэргэжлийн гэсэн тодотголтой Засгийн газрын гал тогоонд “яруу найрагч” Ж.Мөнхбат ороод ирэх дүр зургийг олон нийт төсөөлөхгүй байгаагаас эхэлье.

 

Намын нарийн бичгийн даргын суудлаар эрэмблэгдсэн энэ илт үсэрсэн томилгоо шинэ засгийн фокусыг хангалттай сулруулна гэж хэвлэл сайтууд онцолж байна. АН-ын засгийн нүдээ олоогүй, хүчиндсэн томилгоонд офшорчин С.Баярцогтыг суга татаж хэрэг эрхлэх даргад суулгасан. Одоо тэгтэл МАН гарангуутаа генсекийн бялуу болгож яруу найрагч авчираад тавьчихаар ямар хэрэг байхав дээ гэх. Гэхдээ С.Баярцогт чамлахааргүй боловсролтой, туршлагатай улс төрчийнхөө хувьд Ч.Сайханбилэгийг шахаанд орж савлаж байсан олон цикл дээр цаад түшиг нь болж засгийн ажлын гол тогоонд хиншүү утаа тавьчихалгүй байж чаддаг байсан. Ж.Мөнхбат хол явах залуу тул энэ удаа хэрэг эрхлэх газрын гал тогоог орхичих хэрэгтэй.    

 

Шинэ ерөнхий сайд  хүнд ачааг үүрэх өгсүүр замаа бодоод багынхаа чухал томилгоог зоригтой шийдэж, туршлагатай хүнийг нэрлэх хэрэгтэй байх. Бусад сайдын томилгоо нь мэргэшсэн байдлаа 50 хувь хадгаллаа гэхэд Засгийн хэрэг эрхлэх газрын дарга нь ёстой мэргэшээгүй байгаа нь олон нийтийн зүгээс эргээд том үгүйсгэлийг өөрт нь авчирна.

 

Ташрамд хэлэхэд манай хоёр том намд нэг өвчин яг адил явцтай илэрч байна. Нэг нь ялагдсаны гэмээ ахмадуудаасаа хайсан АН-ын залуусын туйлшрал , нөгөө нь ялсан урмаараа ах захаа жийж аархсан МАН-ын залуусын амбиц. Аль аль нь тун хурц явцтай байгаа нь ойрын өдрүүдийн улс төрийн амьдралаас ажиглагдаж байна. МАН-аас гарсан шинэ залуу гишүүд эхлээд төрийн ордноо сайн таньж, түмнийхээ төлөө зүтгэхийн гүн санааг ойлгож дараа нь зөв улс төрөөр хол явахаа тооцвол тун сайн. Энэ нь  МАН-ын төдийгүй Монголын төрийн залгамж зөв эгнээгээр бүрдэхэд хэрэгтэйг нуршин хэлмээр.  

 

АН-ын цамаан, цайрсан улс төрчдийн буянаар үнэмлэхүй ялсан МАН өнгөрсөн 4 жилд сөрөг хүчний суудалд дээр хэр “зөв” ардчилагдсан, ард түмэндээ үнэхээр хайртай болсон эсэхээ энэхүү шинэ засгийн томилгоогоор харуулах юм.  МАН-ыг боловсон хүчний нөөцтэй тулхтай, чадалтай улс төрчидтэй гэсэн давуу байдлаард дүгнэж ард түмэн саналаа өгч ирсэн. Өнгөрсөн сонгуульд ч энэ хандлага хадгалагдсан. Тэрнээс МАН-ын шинэ залуус овоо мөнгөжиж дээ гэж сонгоогүй л дээ.

 

Төрийн томилгоонд увайгүй дайрч, ширээ булаацалдаж фракц үүсгэх АН-ын ахмадуудын  хорт хавдар МАН-ын залууст үсэрхийлбэл одоо бид чинь хэндээ найдах вэ. Ер нь бол намыг нь хүнд үед мөр зэрэгцэн дэмжсэн сонгогчид, олны итгэлийг даагаад Ж.Мөнхбат дарга нь нэрээ татчихмаар. Тэгвэл энэ залуугийн  төдийгүй МАН-ын залуусын нэр хүнд үнэхээр өснө. Намын генсекийн хувьд ирэх сонгуулиар Ерөнхий сайдруу тодроод ирэхийг ч үгүйсгэхгүй. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас цөөнгүй улс төрчид нэрээ татаж залуустаа боломж олгосон үлгэр жишээг үзүүлсэн. Энэ нь парламентад шинэ залуус олноор орж ирэхэд нөлөөлсөн л байх. Залуус нь хариутай баймаар. 

 

Ард түмэн шинэ засгийн томилгооноос сарын өмнө хийсэн сонголтынхоо эхний хариултаа авах гэж байна. Төрийн буулганд жирийн иргэдийн төлөө зүтгэх хатаагдсан улс төрчид шинэ засагт багтаж хямралын байдалд муужирсан энэ улсыг сэрээх ёстой. Ийм баг бүрдэхэд ямарч нам байсан том албан тушаалын барьцаа, гадны нөлөө шахааг тэсээд тойрох ёстой. “ За итгэлээ шүү” гээд МАН гэсэн улаан хүрээг зурсан 2 сая илүү сонгогч энэ нам шинэ засгаа томилохдоо өөрсдийг нь бодох нь уу, үгүй юу гэдгийг харна. Шинэ засгийн газарт ХЭН-ий, ЯМАР эрх ашгыг дээгүүр тавихийг айраг шимэнгээ, амрангаа ард түмэн анхааралтай харж байна.

 

Сарын дараа ядарсан иргэдийн “ одоо яанаа ” эхлэнэ.  Сайн гал тогоотой чадварлаг хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар асуудлыг шийдвэрлэж эхлэх ёстой. Эндээс ирэх 4 жил, дараагийн сонгуулийн  өнгө тавигдана шүү дээ МАН-ын дарга нараа. Ард түмэн амалснаасаа ухарсан улс төрчдийн алдааг мартдаггүй гэдгээ өнгөрсөн сонгуулиар АН-ыг өшиглөхдөө харуулсан. Шинэ сайдуудыг салбар нь хэр хүлээж авах вэ гэдгийг ч МАН сайн тооцох ёстой. Бүх шатандаа мэргэшсэн, хамт олон нь сайдаа хүлээн зөвшөөрсөн баг төрийн ажлыг төгс сайн хийж чадахыг олон нийт илэрхийлсээр байгаа.    

 

Ирэх 9 сараас “Болор цом”- ын ээлжит яруу наргийн  наадам эхлэхгүй. Болж бүтэхгүйн үргэлжлэл, дутагдаж гачигдах, даарч бээрэх өрийн дарамттай ядарсан иргэдийн хүнд өдрүүд эхлэнэ. Тийм болохоор шинэ засгаа шижгэр залуус, шүлэг найрагчдаар бус чадвартай багаар бүрдүүлэхийг ард түмэн дэмжинэ.

. “Ажлаа сайн хийж чадах хүмүүсээр тэр Засгийн газраа бүрдүүлнэ. Бид жинхэнэ танхимын Засгийн газрыг харах болно ..гэсэн Британчуудын хүлээлт  Монголын ард түмэнд ч адилхан байгаа.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баярхүү чи 10 хувь ардчилсан нам
2016-07-21
Auggdoug:
bi hu namd neeh durtai bishldee , tegehdee ene deer yeiin nam shylsee ysergeed l shyleg unshahchaa ayaddag patsaaniig tengert gartal tsoiluulahiig bodvol nogoo bolovson hychineer hahsan nam gej deer yees orilood baidag loozon ni tsaasan bar boljee l gej harj baina
2016-07-21
Зочин:
П. Баярхүү гэгч хөлсний бичээч их л андуурч байна хөөрхий. Офшор Баярцогт хуужаа, төмөр замын нэрээр монголыг цөлмөсөн Х.Баттулга нар АН-ыг монголчуудад дэндүү муухай харагдуулсныхаа горыг өнөөдөр амсаж байгаа нь яалт ч үгүй үнээн хөөрхий. Одоо харин МАН болон Мөнхбат зэрэг лидерүүдийн хэрхэн ажиллахыг харах л үлдлээ
2016-07-20
Зочин:
15 жилийн өмнө би анхны седанаа авахдаа би баяжжээ гэж бодож байлаа. Өнөө харин авилгалчдын роос ройс- г харсан kluger тэй гар би туйлын ядуу гэж боддог болж. МАН гавьяа даа энэ бол
2016-07-20
Дагва:
Мөнхбат гэдэг хар машин шатаадаг залуу тоонд муу байхаа даа.Яруу найрагт бол ч тасархай юм билээ. Тооны машин сапин хоёр ч хол зөрөөтэй зүйл дээ. Тооныхоо хичээлийг сайн давтаасай билээ энэ хүүхэд
2016-07-20
kaka:
Balt zuv helsen baina Chadakhgui bol ergeed ter sain geed baigaa namd chin ogchino shuu dee
2016-07-20
Зочин:
zasgiin gazraas gadna uam, agentlagt mergesnsen, ajlaa meddeg humuusiig l tabiarai daa
2016-07-20
Zorro:
Энэ хоёр нам Монголын ард түмнийг 26хог новшийг гуйлгачин шиг амьдруулсан эсгий гэр -шилэн хаус. Лексус570-prius. Алтны орд том том газар-0, 7 хогийн цэг, интермедиа эмнэлэг-дүүргийн нурах шахсан эмнэлэг. Хурдан морь-усны тэрэг. Үнэтэй дээл костюм брендийн-комиссын хувцас, сайхан цагаан үрчлээгүй царай-хиртэй амьдралд нухуулсан үрчлээтэй нулимстай царай МОНГОЛЫН АМЬДРАЛ!!!!!!!
2016-07-20
Зочин:
МАН ЯАХААРАА СОЦИАЛИЗМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭЗЭМШДЭГ ЮМ. ШАЛ ИНЭЭДТЭЙ. ТА НАР ГАРААРАА ОРОСУУДТАЙ ГАР БАРИЛЦАЖ НӨХӨР СТАЛИНТАЙ ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ ЯРИЛЦСАН НЬ БИЛҮҮ ХОЛ ОЧИЖ ИЧИЖ АМЬДАР
2016-07-20
Зочин:
Үнэн
2016-07-20
Зочин:
Давхар дээл хэрэггүй.
2016-07-20
Зочин:
ОНОВЧТОЙ ХЭЛЛЭЭ. МАН НЬ СОНСОХГҮЙ БОЛ ИРЭХ 4 ЖИЛД ЮУ Ч БОЛЖ МАГАДГҮЙ. ТА НАР ХУГАЦААГАА ДУУСГАЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ ШҮҮ
2016-07-20
зочин:
Мэргэшсэн хүнийг тэр салбарт нь тавь. Давхар дээл хэрэггүй. Улсын ажлыг завхруулахгүй шүү.Сонгон шалгаруулалт хэрэгтэй. Томилсон ч томилгоон дээрээ онцгой анхаараач. ЗГ бүтэц оновчтой бусбайна. ЕРӨНХИЙЛӨГЧийн саналыг дэмжиж байна. Бидэнд цаг бага байна шүү. Шударга үнэний зарчимд анхаар.
2016-07-20
Зочин:
Давхар дээл хэрэггүй.
Бичээч:
МӨНХБАТ хэмээх энэ нөхөр ХАР МАШИН шатааж УИХ -д сонгогдсон хэмээн анхныхаа чуулганы нээлт дээр ярьж суудаг БУХАН ТОЛГОЙ -гоор засгийн газар болоод улс орныг самруулж шатаалгах гээ юү. Наадах чинь арай дэндүү томилгоо биш үү. МАН-ыхаан. Ядаж хэлсэн үг хийсэн үйлдлээрээ БУРУУ НОМТОН гэдэг нь харагдаад байна шүү дээ. Жил гаруйн өмнө давхар дээл өмсчихөөд, давхар дээлээ тайлахгүй бол ЗГ-ыг огцортол тэмцэнэ гээд байсан хуцаад байсан яасан бэ. Дээлээ бас шатаасан уу.
2016-07-20
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
2016-07-20
Балт:
Энэ улсыг малтай нь .хилтэй нь машинтай нь хүнтэй нь 100 жил авч явж болсиин .4 жилд гайгүй биздээ ..Ямар ан атигарууд биш .бид юү хиихээ хэнбугайгаар ч заалгахгүй
2016-07-20
Зочин:
МАН ЯАХААРАА СОЦИАЛИЗМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭЗЭМШДЭГ ЮМ. ШАЛ ИНЭЭДТЭЙ. ТА НАР ГАРААРАА ОРОСУУДТАЙ ГАР БАРИЛЦАЖ НӨХӨР СТАЛИНТАЙ ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ ЯРИЛЦСАН НЬ БИЛҮҮ ХОЛ ОЧИЖ ИЧИЖ АМЬДАР
Зочин:
Үнэн
Зочин:
Засгийн Газрын хуралдаан болгон дээр шүлэг унш. Тэгвэл ажил явдал гайгүй болж МАН хугацаанаасаа өмнө огцрох нигууртай гэж шоонд буусан гэнээ.
2016-07-20
124578966:
Нөгөө яруу найрганцар, болор цомонцор нөхөр 1 жил гаруйн өмнө давхар дээл өмсчихөөд, давхар дээлээ тайлахгүй болохгүй ЗГ-ыг огцортол тэмцэнэ гээд байсан яасан бэ. За МАН гарууд ч биднийгээ молиго үмхүүлсэн бололтой. Ард түмэн санах ойтой шүү, МАНгарууд аа, хайнаг Мөнхбатаа
2016-07-20