Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр “Дахин төрийн эргэлт хийх гэсэн үйлдэл гарч болзошгүй” хэмээн мэдэгдсэн талаар “NHK” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Би төрийн эргэлт хийхээр санаархсан хүмүүсийг хуулийн дагуу шийтгэх болно. Тэд улсаасаа урвасан учир хамгийн хүнд шийтгэл хүлээнэ. Дахин төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарч болзошгүй учир орон даяар гурван сарын онц байдал зарлаж байна. Ард түмнээ хамгаалах нь миний үүрэг учир би энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгджээ.
Анкара, Истанбул хотноо гарсан хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан 10 мянган хүнийг баривчилж, 50 мянган хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн ихэнх нь их, дээд сургуулийн багш, шүүгч, прокурор, цагдаа нар гэнэ. Өнөөг хүртэл 600 орчим сургууль хаалттай байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |