Завь осолдож, 22 хүн амиа алджээ
2016-07-21

Газар дундын тэнгист завь осолдож, 22 хүн амиа алдсан талаар Италийн эргийн хамгаалалтын албанаас мэдээллээ. Ливийн эргийн ойролцоо завь осолдсон бөгөөд амиа алдагсад бүгд дүрвэгсэд байсан гэнэ. Завинд Африкийн орнуудын иргэд байжээ. “Medecins Sans Frontieres” (MSF) гэх тусламжийн байгууллага шуурхай ажиллаж 200 гаруй хүнийг аварчээ. Тэдний дунд 50 орчим хүүхэд байсан байна.

 

(MSF)-ийн ажилтан Жеймс Паготто “Ройтерс” агентлагт “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Биднийг ирэх үед нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Сүүлд нэг охины цогцсыг олсон. Уг ослоор 22 хүн амиа алдсан” гэж ярьсан байна. Аврах ажиллагаанд Итали, Испанийн аврагчид оролцож эхэлжээ.

 

Зөрчил мөргөлдөөний улмаас иргэд улсаа орхин, барууны орнуудад цагаачлахаар эрсдэлтэй аялал хийх нь ихэссэн. Зөвхөн өнгөрсөн онд 2500 орчим цагаач усанд осолдож амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
humuun:
gadaad medeen deeree tawiach sdanuud chin
2016-07-21