Дубайн 75 давхар барилгад гал гарчээ
2016-07-21

Дубай хотын Марина дүүрэгт байрлах 75 давхар “Сулапа” барилгад гар гарсан талаар “www.foxnews.com” мэдээллээ. Гал орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд гарчээ. 400 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж буй бөгөөд оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Барилгын 34 давхраас эхэлж гал гарсан болохыг зэргэлдээ барилгын оршин суугчид баталжээ. Уг гэнэтийн ослын улмаас хэр хэмжээний хохирол амссан, хэдэн хүн бэртэж гэмтсэн нь нууц байна.

 

Засгийн газар уг хэрэгтэй террористууд холбоогүй хэмээн мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Дубайн өндөр барилгуудад гал гарах нь ихэссэн юм. Шинэ жилийн өмнө Дубайн 63 давхар барилгад гал гарч, 16 хүн гэмтсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
шалга:
гал юм уу гар юм уу? үг үсэгээ шалгаач ээ.
2016-07-21