Нүд улайсан үед хэрхэх вэ
Олон шалтгаан, хүчин зүйлийн улмаас нүд улайдаг. Нүд улайсан үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт зөвлөж байна.
Зөвлөгөө №1

Хэрвээ таны нүд шалтаангүйгээр улайсан бол заавал мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.
Зөвлөгөө №2

Нүд уйлаж, хорсох нь хараанд муугаар нөлөөлдөг. Тиймээс та зөвхөн нүдний мэргэшсэн эмчээр өөртөө тохирсон эмчилгээний талаар асуугаарай.
Зөвлөгөө №3

Баталгаагүй эм, дусаагуур хэрэглэх хориотой. Нүд гэмтсэн үед хугацаа нь дууссан гэх мэт эм, тариа хэрэглэхэд нүд халдварлаж, улмаар мөөгөнцөрдөх эрсдэлтэй.
Зөвлөгөө №4

Нүд бол хамгийн эмзэг эрхтэн. Тиймээс та цэвэрхэн алчуур болон ариутгасан зүйл хэрэглээрэй.
Зөвлөгөө №5

Эмчийн зөвлөгөө болон баталгаатай газраас авсан нүдний дусаагуур л хэрэглэхийг зөвшөөрнө.
Зөвлөгөө №6

Мөн харшилаас болж нүд улайх нь элбэг. Энэ үед харшлын эм уух хэрэгтэй.
Зөвлөгөө №7

Нүд улайснаас 2-3 өдөр нүдэндээ гарч буй өөрчлөлтийг сайн ажиглах. Энэ тухайгаа эмчид хэлэх.
Зөвлөгөө №8

Нүдээ амраа. Та дутуу нойртой олон шөнө явсан, эсвэл шөнө компьютерийн ард удаан суусан бол нүдээ амраах шаардлагатай. Эмч нар хүний нүдийг эзэнтэйгээ хамт амардаг хэмээн баталдаг.
Зөвлөгөө №9

Нүдэндээ хүрэхээсээ өмнө гараа сайтар угааж, ариутгах хэрэгтэй.
Зөвлөгөө №10

Нүднийнхээ төгсгөл хэсэгт зөөлхөн алчуураар иллэг хийх. Үргэлжлэх хугацаа 10 минут. Энэ арга нүд хорсох, нулимс гарахаас сэргийлнэ.
Зөвлөгөө №11

Унтахаасаа өмнө хүйтэн жин тавь.
Зөвлөгөө №12

Нүд улайх мөн чийгшил муугаас болдог. Тиймээс та гадуур гарахдаа нүдний дусаагуур хэрэглэж заншаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ