МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2016-7-21

 

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны Сүхбаатар танхимд хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох  асуудлыг хэлэлцэж байна.  Тус хуралд  МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын экс гишүүн  У.Хүрэлсүх,  Ж.Батсуурь нарын сайдаар томилогдох нэр нь гарч байсан эрхмүүд оролцож байна.   Сайд нарын томилгоог Удидах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин