Байнгын хорооны дарга нарыг сонгожээ
2016-07-21

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболд,
  •  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр,
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан,
  •  Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар,
  •  Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Тэрбишдагва,
  • Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд,
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжав,
  • Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.Сарангэрэл нарыг тус тус сонгохоор болжээ.

 

Байнгын хорооны дарга нарыг УИХ-д танилцуулснаар батлах юм. Байнгын хорооны даргын алба хоёр жилийн сонгуульт хугацаатай. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
amjilt hvsie bolomjiin hvmvvs baina bitgii ataarh vhlee yu
2016-07-21
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
2016-07-21
Зочин:
1238 хүнийг чөлөөлж оронд нь намдаа өөрсөддөө мөнгө босгох чиг үүрэг бүхий ДЭД САЙД хэмээх МАНуухайнуудыг ажиллуулах нь дээ.Аж үйлдвэрийн яамгүй, дэд сайдуудтай, олон давхар дээлтэнтэй засаг байгууллаа. Хэлж байсан үг хийж байсан ажлаасаа ухарсан байна.
2016-07-21