Эрдоган Москвад айлчилна
2016-07-22

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар ирэх сарын эхээр Москва хотноо төрийн айлчлал хийхээр болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталж, хэвлэлийнхэнд “Туркийн төрийн тэргүүн Москва хотноо айлчилна. Хоёр тал энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байна. Тун удахгүй айлчлалтай холбоотой албан ёсны мэдээллийг Гадаад хэргийн яам хийнэ” гэж мэдэгдсэн байна.

 

Путин энэ сарын 17-ны 20.00 цагийн орчимд Эрдогантай утсаар ярилцаж, зарим асуудлыг хэлэлцсэн билээ. Ярианы төгсгөлд Путин, Эрдоганыг эх орондоо айлчлахыг хүссэн аж.

 

Сирийн хилийн ойролцоо сүйрсэн Оросын байлдааны “Су 24” онгоцны ослын дараагаас хоёр улсын харилцаа муудсан билээ. Орос, Туркийн эсрэг хэд хэдэн хориг тавьсан юм.

 

Эрдоган өнгөрсөн сарын 28-ны өдөр ослоор амиа алдсан Оросын нисгэгчийн гэр бүлээс уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн билээ. Үүний хариуд Путин, Туркийн эсрэг хэрэгжүүлж буй зарим хоригоо цуцалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Turk-uud tegmeersen. USA-iin gar hol bolchih geed yu ch olj doloohguigee medersen biz
2016-07-22