Халдлагатай холбоотой таван этгээдийг баривчилжээ
2016-07-22

Францын Ницца хотноо гарсан халдлагатай холбогдуулан 22-40 насны таван этгээдийг саатуулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Тэднийг иргэд рүү халдсан ачааны машины жолооч Мухаммед Боухлел гэгчид эд материалын тусламж үзүүлсэн хэмээн мэдэгджээ. Ницца хотын халдлагад олон сарын өмнөөс тэд бэлдэж байсан гэнэ.

 

Прокурор Француа Моллинь сэтгүүлчдэд “Цагдаагийнхан нэг этгээдийг хэрэг болсны маргааш баривчилсан. Тэрбээр халдлагын дараах үйл явдлыг камераар бичиж авахаар ирсэн байсан” гэж ярьжээ.

 

Тунис гаралтай Рамзи Мухаммел Оалид, Чакри Си нарыг зохион байгуулалттай бүлэглэлийн захиалгаар халдлага үйлдсэн хэмээн буруутгаж, хорьжээ. Харин Албани гаралтай Албахи, Франц гаралтай Энкелда гэх эмэгтэй Ниццагийн халдлага үйлдсэн этгээдийг орон байраар хангаж, галт зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгаад байна.

 

Ниццагийн халдлагаар 84 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин