Олимпийн үеэр халдлага үйлдэх гэж байжээ
2016-07-22

Бразилийн Рио Де Жанейро хотноо удахгүй эхлэх зуны олимпийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг цагдаагийнхан баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан өнгөрсөн шөнө 10 этгээдийг баривчилсан аж. Баригдсан этгээдүүд бүгд Бразилийн иргэд гэнэ.

 

Хуульзүйн сайд Александр де Морец “Цагдаагийнхан шуурхай ажиллаж, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг баривчиллаа. Нуугдаж буй байраас нь нэгжлэг хийхэд галт зэвсэг болон олимпийн наадам явагдах цэнгэлдэхийн хэд хэдэн зургийн олсон” гэж хэлжээ.

 

Эдгээр этгээдүүд нэг нэгэнтэйгээ интернэтээр танилцсан гэнэ. Тэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан төлөвлөгөөгөө хуваалцахаас гадна Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан бичлэг хийцгээж, нэг нэгэн рүү илгээсэн байна. Тус бүлэглэл “Рио”-гийн олимпийн үеэр халдлага үйлдэнэ хэмээн хэд хэдэн удаа заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Haldlaga uuldehees ni umnu baridag mundag bn, tehed teneg France -chuud dahin dahin uilduuleed l
2016-07-23