XIV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна

img

 

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 31 баг, эмэгтэйчүүдийн 14 баг өрсөлдөж байна. Тоглолтууд Спортын төв ордон болон МУИС-ийн зааланд зэрэг болж байгаа юма. Тэмцээн олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмийн дагуу явагдах бөгөөд нэг багт Үндэсний супер лигийн хоёр тамирчин тоглох боломжтой юм. Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө.

 

Өчигдөр болсон тоглолтууд:

 

Эрэгтэй

  • Хэнтий аймаг - Өмнөговь аймаг - 80:91
  • Монгол Улсын Их Сургууль - Аврагч Спорт Хороо - 64:62
  • Дархан-Уул аймаг - Баян-Өлгий аймаг - 87:52
  • Архангай аймаг - Чингэлтэй дүүрэг - 85:92
  • Хөвсгөл аймаг - Баянзүрх дүүрэг - 83:94
  • Баянгол дүүрэг - Сүлд спорт хороо - 77:89
  • Сонгино-Хайрхан Дүүрэг vs Говьсүмбэр - 73:65

Эмэгтэй

  • Багануур дүүрэг - Өмнөговь аймаг - 59:65
  • "Хүч" спорт хороо- "Алдар" спорт хороо - 88:65

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ