УИХ-д 11 сайдын нэрийг өргөн мэдүүллээ
2016-07-22

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.22/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал хүргүүлжээ. Ийнхүү Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргад танилцуулав.

 

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болно. Монгол Улсын Засгийн газрын шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
amjilt
2016-07-24
zochin:
tsengel guai hurdan morio uyad erchmiin huviin kompania udirdaad yavj baival zugeer de
2016-07-24
zochin:
Erchim huchnii salbart saidiig ol molhon avaad yavchih hun mash olon bga. Monteroos avaad orgild ni hurtel salbartaa tanigdsan mundag injeneruud olon baidag shuu tiimees tsengelees oor huniig tavibal MANiin ner hunded heregtei baih
2016-07-24
Зочин:
Цэнгэл хувийн эрчим хүчний компаниа удирдаад явж байвал барав. Ашиг сонирхлын хуулиар болохгүй шүү дэ эрчмийнхэн түүнийг Хасвуу гээд эрчмийн том компанитайг бүгд мэддэг МАН-д өөр боловсон хүчин олон бий
2016-07-24
Зочин:
Энэ засгийн газарт жинхэн мэрэгшсэн улсууд ажиллах ёостой түүний нэг эрчим хүчний яманд нэр дэвшсэн Ц Цэнгэл яахын аргагүй эрчим хүчний яманд хэрэгтэй хүн төрд олон жил ажилласан мэрэгшсэн хүн шүү энэ хүнийг УИХ өргөн барихыг ерөнхий сайд Ж Эрдэнэбат танаас ард иргэд хүсэж байна
2016-07-23
me:
Nyamdorj ANamiin aldaag olood harchdagsan, Ardiin namiinhaa aldaa zavhraliig amaa hamhiad unguruuh yum bh da
2016-07-22
Зочин:
БАТСУУРЬ ЧОЙЖИЛСҮРЭН ДАШДОРЖ ГЭЭД ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭ БОЛИОЧЭЭ ИХ МӨНГӨ ӨГСӨН НЬ ҮЛДЭЭД БАЙГАА ЮМ УУ АРАЙ Ч ДЭЭ ИЧЭЭСЭЙ ТӨРИЙГ МӨНГӨӨР ХУДАЛДАН АВЧ БОЛОХГҮЙ ШТЭЭ
2016-07-22
зочин:
Эрчим хүчний сайдад юун Цэнгэл вэ хурдан морио уяад явж байвал дээр биш үү, эрчим хүчний хувийн компанитай гэж хүмүүс ярьдаг ш дэ, өөр нэр цэвэр хүн алга уу
2016-07-22
gg:
Мэргэжлийн ЗГ юу болсон бээ. Ард түмэн харж байгаа шүү. 4 жилийн дараа гудамжинд гарваа та нар
2016-07-22
gg:
Мэргэжлийн ЗГ юу болсон бээ. Ард түмэн харж байгаа шүү. 4 жилийн дараа гудамжинд гарваа та нар
2016-07-22
Луйвардуулагч:
Эрдэнэбат гэж мэдэлгүй сайд нэртэй өөрийн мэдэх юм гэж юу ч байхгүй М.Энхболдынхоо амыг харж ацыг долоосон новш. МАН дотор үгээ хэлээд өөдөөс нь босоод үзэл бодлоо чөлөөтэй хэлчих тийм гишүүн ч байдаггүй юм байна. Ө.Энхтүвшин гишүүн нэг дуугарсан одоо таг. Хаана байнаа нөгөө Нямдорж энэ ариун явдал юм уу алив нөгөө мэргэжлийн засгийн газар чинь
2016-07-22
Зочин:
Жүжиглэхээ боль, бас дутуу байна
2016-07-22