МАН-ын бүлэг 11 сайдыг томилохыг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хаалттай хуралдаан ширүүхэн явагдаж, гишүүд “Засгийн газрын томилгооны асуудалд нухацтай хандаж, улс төрийн алдаатай томилгоо явуулж болохгүй, томилогдсон сайд нар ажилдаа шуурхай зүтгэх ёстой”-г анхааруулж, шүүмжилж байв. Тус бүлгийн хуралдаанаар 11 сайдыг томилох асуудлыг дэмжсэн байна.
Харин нэр дэвшигчдийг нь татсан Эрчим хүчний, Барилга, хот байгуулалтын, Эрүүл мэндийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын томилогооны асуудлыг хэлэлцээгүй байна.
Одоо байнгын хороод хуралдаж, сайд нарыг томилгооны асуудлыг хэлэлцэнэ. Дараагаар нь чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ