Д.Ганбат, Ц.Дашдорж нарыг сайдаар томилохыг дэмжив
2016-07-22

Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Д.Ганбатыг томилох асуудлыг  хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүн Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Д.Ганбатаас салбартаа ямар ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг асууж байлаа. Нэр дэвшигч Д.Ганбат “Тээвэр ложистикийг хөгжүүлэхэд анхаарна. Би ложистикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Мөн Иргэний нисэхийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэхийг зорьж байна” гэлээ. Дараагаар нь гишүүд сайдад нэр дэвшигч Д.Ганбатад хандан үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Бүлгийн хуралдаанаар сайдаар томилогдох эрхэм төрийн албаны туршлагатай байх ёстой гэж хүн бүр хэлж байсан.  Гэхдээ та аж ахуйн ажил эрхэлдэг хүнийг хажуудаа авах хэрэгтэй. МИАТ бол Монголын чухал салбар. МИАТ-ийг олон улсын жишигт хүргэхэд анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

-Өнгөрсөн 4 жил төр бизнесийн ажил хийсэн. Төрийг зарчмаар нь ажилуулаарай. Танд амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр :

-Нэр дэвшигчийг дэмжиж байна. Хийх ажил их, хугацаа богино байгаа. Авлига хээл хахуулийн эсрэг хяналтаа дээшлүүлж ажиллаарай гэв.

Гишүүд ийнхүү үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн 75 хувийн саналаар Д.Ганбатыг ЗТ-ын сайдаар томилохыг дэмжив.

Үүний дараагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг томилох асуудлыг хэлэлцэв. Ц.Дашдорж өрөмдлөгийн инженер мэргэжилтэй, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан түүний товч намтрыг Ерөнхий сайд танилцууллаа. Нэр дэвшигчид асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад томилохыг дэмжив.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бага зэрэг гацдаг нэг нөхөр байсан хаачсан бэ
2016-07-22
cumya:
toriin alban haagchidiig olnoor ni halah ni ajilguichuudiin toog nemegduulnee gedeg acuudal garch ireh bolovch omnoh zacgiin gazriin ued ajilj baican humuuciin dotor medleg chadvar dulihan yaj iim hun end toriin alban haagch geed cuuj bainaa gemeer nohod baican shuu dee mon zan haritsaa muutai uilchluulj baigaa huneeceech doloon dor alban haagch nertei humuuc baicang oorchilohod bolohgui geh talgui shuu dee Yalanguya duureg horoodiin zacag dargiin tamgiin gazruudad tun taaraahan nohod shiree boglood ih zan gargaad cuuj baidgiig anhaarah heregtei conguuliin ajild cain oroltscon hun geed hereech zob=v bichij chadahgui hel amaa urj ideh shahcan umnuud cuuj baidag baicang boluiulah heregtei
2016-07-22
Зочин:
Ганбат нь ашиг сонирхолын зерчилтэй МТЗ ком д ажиллаж Байсан
2016-07-22
london:
zugeer.l.naimaa.hiij.bna.daa
2016-07-22
Зочин:
Uuu, avah yum yu ch alga