У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдлоо
2016-07-22

Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайдаар У.Хүрэлсүхийг нэрийг дэвшүүлж байгаагаа танилцуулав.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд яагаад 15 биш 11 сайдын нэрийг өргөн барьсан бэ. Үлдсэн 4 сайдынхаа нэрийг хэзээ өргөн барих вэ” гэдгийг лавласан.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд сайд нарын нэрсийг АТГ-т явуулсан. Харин АТГ-аас дөрвөн сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн. Бидэнд цаашид хуулийн зохицуулалт хэрэгтэй байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сайд нарыг томилгооны асуудал нийгэмд шүүмжлэл дагуулсан.  Харин Ерөнхий сайд алдаагаа залруулж байгаад талархаж байна гэлээ. Үүний дараагаар санал хураалт явуулав.

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилохыг дэмжив.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zailaa:
shaamal
2016-07-23
Зочин:
Шууд ажлаа хийж чадах ганцхан сайд энэ л байна!
2016-07-22