Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бид эрүүл шүүмжлэлийг үзэн яддаг байж болохгүй. Эрүүлээр үг хэлэх боломжийг нь олгосноор алдааг давтахгүй хөгжлийн суурь болдог. 15 сайдын нэрийг оруулаад өнөөдөр томилох их итгэлийг ард түмэн олгосон. Бусад улс төрийн намын гаргасан алдааг давтахгүй, тулхтай, туршлагатай нам гэдгээ үлгэр жишээчээр харуулах хэрэгтэй. Эцэст нь таны оруулж ирж байгаа Засгийн газрын гишүүдээ дүгнэхгүй юу
Ерөнхий сайд Ж.Эрдэнбат:
-Миний нэр дэвшүүлсэн 11 сайд 11-үүлээ мэргэжлийн хүмүүс. Мэргэшсэн салбарынхаа чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, салбартаа мэдлэгтэй 100 хувь мэргэжлийн хүмүүс хэмээлээ.
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 93 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын даргаар томилогдлоо.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ